Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
• Салбар сургуулиуд бүрээс сурлагын амжилт үзүүлж буй 3 хүртлэх оюутанг шалгаруулж захирлын нэрэмжит тэтгэлгийг олгоно. Тэтгэлгийн хэмжээ нь сар тутамд 50 мянган төгрөг байна.
Отгон Тэнгэр Их Сургууль
• Эхний 2-р улирал дараалан А үнэлгээтэй суралцвал оюутны дараа жилийн төлбөрөөс 25% хөнгөлнө
• 4 болон түүнээс дээш улирал дараалан А суралцвал 50% хөнгөлнө

ИДЭР Дээд Сургууль

Идэр дээд сургуульд оюутанд үзүүлдэг 8 төрлийн урамшуулал байдгаас авьяас чадвартай суралгын амжилт үзүүлж чадна гэсэн оюутныг 100% тэтгэлгээр сургадаг юм.




Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. ШУТИС-ийн төгсөгчид сэтгэн бодож, оновчтой шийдвэр гаргах чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан байна гэсэн сургалтын эрхэм зорилгод хүрэхийн тулд оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. ШУТИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутныг энэхүү журмыг баримтлан шалгаруулан урамшуулах болно.
ХОЁР. ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ХУУДАС
2.1. Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхэнд өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутны нэрийг "Захирлын нэрэмжит хуудас"-д бичиж, нийтэд мэдээлнэ.
2.2. "Захирлын нэрэмжит хуудас"-д дараах болзлыг хангасан оюутны нэр бичигдэнэ.
Үүнд:
• сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй • сургалтын гэрээний зөрчил гаргаагүй • нийт цуглуусан кредитийн тоо 15-аас дээш • улирлын үнэлгээний голч дүн минимум 3.6 ба түүнээс дээш байна. Тайлбар : Бүрэлдэхүүн сургуулиуд нь улирлын үнэлгээний голч дүнгийн минимумийг оюутны сурлагын амжилтаас хамааруулан дээшлүүлж тогтоож болно.
ГУРАВ. ШИЛДЭГ ОЮУТАН
3.1. Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь 2 ба түүнээс дээш улирал дараалан бичигдэж, сурлагын тогтвортой амжилт гарган суралцаж байгаа оюутнуудыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн "Шилдэг оюутан" гэнэ. Сургуулийн шилдэг оюутныг улирал бүрд шалгаруулна.
3.2. Шилдэг оюутнуудыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэвийн ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан улирлын тоо, үнэлгээний голч дүн зэргээс хамааруулан жагсаана.
3.3. ШУТИСургуулийн "Шилдэг оюутны тэтгэлгийн сан" -аас дээрх жагсаалтыг үндэслэн, бүрэлдэхүүн сургууль бүр тодорхой тооны шилдэг оюутнуудыг урамшуулан шагнана.
3.4. Шилдэг оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх болно. Үүнд:
• магистрантурт, докторантурт элсэх
• гадаадын их дээд сургуульд элсэхэд тодорхойлуулах
• зээл тусламж, тэтгэлэгт хамрагдах
• тусгай сургалтанд хамрагдах
• сургуульдаа багшлах
Монгол Улсын Их Сургууль
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл Дараахи нөхцлийг хангасан оюутанд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит стипенди олгоно.
1. Сүүлийн 4 улирал В-ээс доошгүй дүнтэй суралцсан байх.
2. Тодорхой сэдвийн хүрээнд улсын төсөлт болон гэрээт эрдэм шинжилгээний ажил, судалгааны экспедицид оролцдог байх.
3. Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл нь факультет/сургууль болон дээд шатны уралдаанд шалгарсан байх.
4. Хийсэн бүтээлийн үр дүн нь хэвлэн нийтлэгдсэн буюу үйлдвэрлэл, практикт шилжсэн ШБОС-ын гэрчилгээ, лицензи авсан бол эн түрүүнд сайшаагдана.
5. Эрдэм шинжилгээний ажилд дур сонирхолтой, авьяас чадвартай оюутан болохыг мэргэжлийн эрдэмтэд оюутны хамт олон батлан тодорхойлсон байх. Хоѐр. Нэрэмжит стипенд олгох, зогсоох 1. Нэрэмжит стипенди олгох оюутны нэрийг тэнхмийн хурлаас дэвшүүлж Оюутны зөвлөлийн саналыг авна.
2. Факультет/сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн протокол гаргасан байна.
3. Уг асуудлыг Их сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гарган, захирлын тушаалаар стипенди, гэрчилгээг олгоно.
4. Нэрэмжит стипендийг хичээлийн жилд нэг удаа олгох ба эрдэм шинжилгээний ажилдаа тогтвортой, онцгой амжилт гаргасан оюутанд үргэлжлүүлэн олгож болох бөгөөд уг асуудлыг нэрэмжит стипендийг шинээр олгохтой нэгэн адилаар шийдвэрлэнэ.
5. Нэрэмжит стипенди авч байгаа оюутан хууль эрх, нийгмийн хэв журмын ноцтой зөрчил гаргасан, эрдэм шинжилгээний ажилд оролцохоо больсон, ямар нэгэн шалтгаанаар сургуулиас хасагдсан, завсардсан тохиолдолд мэргэжлийн тэнхим, факультет/сургуулийн дүгнэлтийг үндэслэн захирлын тушаалаар уг стипендийг зогсооно.
МУИС-ийн эрдмийн зөвлөлийн нэрэмжит стипендэд нэр дэвшигдсэн оюутны материалыг ирүүлэхдээ:
1. Товч анкет (хүснэгтээр)
2. Тодорхойлолт (деканы газрын).
Тодорхойлолтонд энэ тэтгэлэгт нэр дэвшигдсэн гол үзүүлэлт болох эрдэм шинжилгээний ажлын тухай үнэлэлт дүгнэлттэйгээр тодорхой бичнэ.




Их дээд сургуульд тэтгэлгээр суралцах бололцоог ЕБС төгсөгч танд олгож байна (сэтгэн бодох, зохион байгуулах, манлайлах болон урлаг спортын авьяас чадвартай)

Монголын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр болон төлбөрийн 100% хөнгөлөлттэй сурах боломжийг бүрдүүлэхийг төлөө бид ажиллаж байна.

Энэ тухай мэдээллийг http://who-has-talent.blogspot.com блогоос харах буюу дараах мэдээллийг suragltiin_tulbur@yahoo.com хаягаар илгээнэ үү.

  1. 50 үгэнд багтаасан өөрийн авьяас чадварын талаарх товч танилцуулга
  2. Суралцах хүсэлтэй мэргэжил
  3. Холбоо барих утасAlign Center

“Who has talent”
Авьяасыг дэмжих нийгэмлэг